Эрүүл мэндийн үзлэгт хосоороо ирэхийг урилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-16 13:37:32

ЭМЯ-ны захиалгаар АШУҮИС-ийн багш нар нөхөн үржихүйн насны хүмүүст оношилгоо эмчилгээ, судалгааны ажлыг Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.

Үзлэгт 25-45 насны гэр бүлийнхнийг хосоороо ирэхийг урьж байгаа юм. Тус үйл ажиллагаагаар нойр булчирхай, өндгөвч, түрүү булчирхай, бамбай булчирхай дотоод шүүрлийн үйл ажиллагааны үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө өгөх ажээ. Энэхүү үзлэг 8 дугаар сарын 17-нд тус аймгийн Эрүүл мэндийн газар дээр болох гэж байна.

Үзлэгт заавал хосоороо ирэх шаардлагатай бөгөөд харъяа өрхийн эрүүл мэндийн төвдөө урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатайг зохион байгуулагчид анхаарууллаа.

Жирэмсэн эмэгтэйчүүдийг уг үзлэгт хамруулахгүй юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news