Украины боомтоос дахин нэг хөлөг онгоц хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-08-18 17:07:49

КИЕВ. /Anadolu/. Украинаас үр тариа экспортлох тухай гэрээний хүрээнд дахин нэг хөлөг онгоц боомтоос хөдөлсөн талаар Туркийн Үндэсний батлан хамгаалахын яам өнөөдөр мэдээлжээ.


Белизийн далбаа бүхий хөлөг онгоц Украины Черноморск боомтоос эрдэнэ шиш ачин хөдөлсөн гэж тус яам “Twitter” хуудсаараа мэдээлсэн байна. Мөн удахгүй ахин дөрвөн хөлөг онгоц хөдөлнө гэдгийг дурджээ.


Турк, НҮБ, Орос, Украин өнгөрсөн сард Орос-Украины дайны улмаас зургаан сарын турш тээвэрлэлт нь саатаад байгаа үр тариаг Украины Южный, Черноморск, Одесса боомтуудаас экспортлох гэрээ байгуулсан юм.


Ийнхүү үр тарианы тээвэрлэлтийг хянан шалгах үүрэг бүхий гурван орон болон НҮБ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Хамтарсан зохицуулалтын төвийг Истанбул хотноо байгуулсан билээ.


Украинаас эхний хөлөг онгоц наймдугаар сарын 1-нд хөдөлснөөс хойш дээрх боомтуудаас нийт 26 хөлөг онгоц үр тариа тээвэрлэсэн байна. 

Related news