ДОРНОГОВЬ: Аймгийн хүн ам 73.3 мянга болж өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-26 18:36:59

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны зургаадугаар сарын байдлаар Дорноговь аймгийн нийт хүн амын тоо  73.3 мянга болж өсчээ. Тус аймгийн хүн ам өмнөх оны мөн үед 72.5 мянган байсан бол жилд 800 орчмоор нэмэгдэж байгаа судалгааг аймгийн Статитсикийн хэлтсээс гаргажээ.

Тус аймагт газрын тосны үйлдвэр, шинэ төмөр зам, уул уурхайн боловсруулах үйлдвэр баригдаж олон зуун хүн эх орны өнцаг булан бүрээс Дорноговьд суурьшин ажиллаж амьдарч байгаа нь хүн ам өсөх үндсэн хүчин зүйлс болсон байна.

Related news