ХОВД: Тарвас 4000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-21 19:57:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт шинэ ургацын хүнсний ногооны үнэ өссөн байна.

Өнөөдрийн байдлаар төмс кг тутамд 3000-3500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин лууван, манжин, байцааг кг тутамд 4000 төгрөгөөр худалдаж байна.

Мөн сонгино, тарвасыг кг тутамд 2500-4000 төгрөгөөр борлуулж байгаа ба энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад үнэ тодорхой хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

"Өмнөх жилүүдэд дунджаар төмс, манжин, байцаа кг тутамд 1000, лууван 1500 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан. Ховд нутгийн брэнд болох тарвас  кг тутамд 1300-1500 төгрөгийн үнэтэй байсан.  Гэтэл сүүлийн үед шинэ ургацын хүнсний ногооны үнэ нэмэгдэж байна" гэж иргэд хэллээ. 

 

Related news