БАЯНХОНГОР: Физик газарзүй, ландшафт, гадаргын усны иж бүрэн судалгааг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-21 08:51:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Байдраг голын сав газрын экологийн чадавхийг ландшафтын түвшинд үнэлж, цаашид зүй зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээ” боловсруулах ажлыг Шинжлэх ухааны академийн газарзүй-Геоэкологийн хүрээлэн хийж гүйцэтгэж байна. 

Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, (UNDP) Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” 2019-2025 (ENSURE) төслийн хүрээнд тус ажлыг хийж байгаа аж.

Энэхүү төслийн хүрээнд Бөөнцагаан нуур, Байдраг голын сав газарт хамаарах голуудын хэмжээнд физик газарзүй, ландшафт, гадаргын усны иж бүрэн судалгааг хийсэн байна. Судалгааг Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга С.Нарангэрэлээр ахлуулсан судалгааны баг, Сав газрын захиргаатай хамтран гүйцэтгэжээ. 

Сав газрын хэмжээнд хур бороо багатай, гантай, гол, горхи, булгууд тэжээгдэлгүй учир зарим хэсгүүдэд шургаж, тасарсан байдалтай байсныг тус албанаас мэдээлэв.

Related news