ОРХОН: 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-18 15:15:30
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 10 дахь удаагийн хуралдаанаар  2022 оны тодотгосон төсвийн төслийг  баталлаа.  Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын хаврын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаанаар баталсан. Үүнтэй холбогдуулан аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон учир Төсвийн тухай хуулийн 34 зүгээр зүйлийн 34.2.1 дэх заалтын дагуу 2022 оны тодотгосон төсвийн төслийг танилцууллаа. 

УИХ-аас баталсан  Төсвийн тухай хуульд заасан өөрчлөлтөөр...

  •  Аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 6 тэрбум 986 сая төгрөгөөр нэмэгдүүлэн  91 тэрбум төгрөг болгосон.
  • ОНХНС-аас олгох санхүүжилтийг 810  сая төгрөгөөр бууруулсан. 
  • Орон нутгийн төсвийг 7,8  тэрбумаар бууруулах шаардлага үүссэн. 

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орон нутгийн Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг МСҮТ,биеийн тамир, театр, чуулга, музей, номын сан зэрэг байгууллагуудыг төрийн үйлчилгээний /ТҮ-1-3/ зэрэглэлийн албан хаагчдын цалин хөлсийг улсын төсвөөс олгохоор шийдвэрлэсэн. Иймд орон нутгийн төсвөөс 7,8 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болсон тул  хэд хэдэн арга хэмжээний зардлыг танасан төсвийг  ИТХ-ын төлөөлөгчид бүхлээр нь дэмжиж баталлаа.  

Related news