БУЛГАН: Жуулчин, аялагчдын тоо өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-07 13:30:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг 2022 оныг байгальд ээлтэй ногоон “Аялал жуулчлалын жил” болгон зарласан юм. Аймгийн эдийн засгийн хөгжлийн нэг чиглэлийг аялал жуулчлалын салбараар тодорхойлж, “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичиг, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой зорилтуудыг дэвшүүлж аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Ганчимэг ярилаа.

Аймгийн хэмжээнд нийт гадаадын 9000 гаруй, дотоодын 110,0 мянга орчим аялагч зорин ирдэг бөгөөд энэ жилийн хувьд тоо өсөх хандлагатай байна. Аялагчдыг хүлээн авахаар тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа амралт, жуулчны бааз, зочид буудал, гэр гэх мэт нийт 4300 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай 204 аж ахуйн нэгж үйлчилгээ үзүүлдэг.

Хутаг-Өндөр сумын нутаг Дондогийн булагт улсын төсвийн 400.0 сая төгрөгийн хөрөнгөөр түр буудаллах цэгийг барих ажил үргэлжилж, Рашаант сумын Элсэн тасархай, Баян-Агт сумын Хануй гол орчимд БОАЖЯ-ны санхүүжилтээр 2 отоглох цэг барихаар тохижилтын ажлыг эхлээд байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар мэдээллээ.

Related news