УИХ-ын гишүүн Ж.Батзандан 14 хоног тутамд иргэдтэй уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-09 16:21:34

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Баянзүрх дүүргийн зарим хорооны иргэдтэй уулзалт хийв.

Уулзалтын эхэнд тэрбээр шинээр батлагдсан зарим хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулаад иргэдийн зүгээс тавьсан  асуултад хариулсан юм. Тухайлбал иргэд Баянзүрх хайрханыг тохижуулах, тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгаж, нэмэгдэл олгох, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийн талаар цаашид арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудлыг хөндөв. Үүнд Ж.Батзандан гишүүн дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайдад уламжилж, гадаадад өндөр зардлаар хийгдэх эмчилгээ, хагалгааг эх орондоо хийх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно гэлээ.

Цаашид энэ мэтчилэн 14 хоног тутамд иргэдийн төлөөллөө хүлээн авч уулзан, асуудлыг нь шийдвэрлэх замаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал хүсэлтийг уламжилж ажиллахаа Ж.Батзандан гишүүн мэдэгдсэн байна. 

Н.Туяа

Related news