БУЛГАН: Аялал жуулчлалын улиралд зарим үйлчилгээгээр тасралтгүй хангахаар шийдвэрлэлээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-25 10:29:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга аялал жуулчлалын улиралд зарим үйлчилгээний байгууллагыг тасралтгүй ажиллуулахаар шийдвэрлэлээ. Гадаад, дотоодын жуулчид, аялагчдад үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор Булган сумын зарим хүнсний дэлгүүр, хоолны газрын үйлчилгээг 24 цагаар үйлчлэхийг зөвшөөрсөн байна. Хот хоорондын зам дагуу байрлалтай “Тэрэм”, “Жавхлант”, “Төгрөг”, “Гүнт нуур”, “Наран тээг” хүнсний дэлгүүр, “Арвай” зоогийн газар энэ оны наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 24 цагаар үйлчлэх боллоо.

Related news