Р.Эрдоган, А.Гутерреш нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-21 14:43:01

АНКАРА. /Reuters/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар Украины боомтуудаас үр тариа экспортлох асуудлын талаар даваа гарагт утсаар хэлэлцжээ.


"Т.Эрдоган Турк хүнсний хямралаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой байгаа Украины үр тариаг Хар тэнгисээр экспортлоход үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж байгааг НҮБ-ын тэргүүнд хэлсэн" гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.


Украин нь Африк, Ойрхи Дорнодод үр тариа экспортлогч гол орон бөгөөд Орос-Украины зөрчил сунжирч байгаа нь нийлүүлэлтийг тасалдуулж, үнийг өсгөж, улмаар олон улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсэх эрсдэл үүсгээд байна.


Хүнсний хямралаас сэргийлэх НҮБ-ын дэмжлэгтэй хүчин чармайлтын хүрээнд Турк улс Украинаас Хар тэнгисээр дамнасан үр тарианы коридор байгуулахыг зорьж байна. НҮБ хэдийнээ Орос, Украинаас тэнгисийн коридор байгуулах талаар тохиролцохыг хүсжээ. 

Related news