Зарим голын усны түвшин олон жилийн дунджаас их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Бороо их орсны улмаас голын усны түвшин 1-42 см-ээр нэмэгдсэн тул иргэдийг үеэр, усны аюулаас сэрэмжлэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулав.
Ачуут, Орхон голын усны түвшин Орхон сумын төв орчмоор, Сэлэнгэ мөрнийх Хутаг-Өндөр сумын нутгаар олон жилийн дунджаас бага байна. Харин бусад томоохон гол, нуурын түвшин олон жилийн дундаж хэмжээнээс их байгаа талаар мэргэжлийн байгууллага мэдээллээ.
Эгийн голын
усны түвшин Хутаг-Өндөр сумын Хантай багийн орчмоор олон жилийн дунджаас 71
см-ээр их буюу 211 см болоод байна. Мөн Харгал нуурын усны түвшин 44 см-ээр
ихэссэн аж. Хануй, Зүүн түрүүний голын усны түвшин нэмэгдсэн байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days