Хутаг-Өндөр сум хамгийн их тариалалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Саяхан улсын тэргүүний сумаар шалгарсан Хутаг-Өндөр сумынхан
энэ жил аймагтаа хамгийн их тариалалт хийгээд байна. Аймгийн хэмжээний үр
тарианы 32,0 хувийг тус сумынхан тариалжээ. Одоогийн байдлаар тариаланчид 14,3 мянган га талбайд үр тариа тариалснаас улаанбуудайн үр 12,6 мянган га-д суулгажээ. Мөн төмс 188,8 га
талбайд тариалсан нь аймгийн хэмжээнд тарьсан төмсний тал хувийг эзэлж байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days