Томуу, томуу төст өвчлөл идэвхжлийн үедээ байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-08 19:54:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл идэвхжлийн үедээ байна. 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 6 хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд 6449 хүн амбулаториор үйлчлүүлсний 496 нь томуу, томуу төст өвчин бүртгэгджээ.

Тус өвчлөлийн алаг цоог дэгдэлтийн түвшинд Хужирт, Арвайхээр сум, идэвхжлийн түвшинд 6 сум, улирал хоорондын үед 11 сум байгааг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Бат-Өлзий, Есөнзүйл, Нарийнтээл, Өлзийт суманд томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэн байна.

Амбулаторийн үзлэгээс томуу, томуу төст өвчний 89 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагаас тэр дотроо 68 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Мөн дээрх хоногт амьсгалын замын цочмог хүнд халдвараар 38 хүн хэвтэн эмчлүүлсэн бол одоогоор БОЭТ-д 29 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

Related news