ДХБ улс орнуудад хүнсний экспортод хориг тавихгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-26 11:36:53

ДАВОС. /Bloomberg/. Дэлхийн Худалдааны байгууллагын /ДХБ/ тэргүүн Нгози Оконжо-Ивеала лхагва гарагт Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр “улс орнуудыг ОХУ, Украины дайныг далимдуулан хүнсний экспортод хязгаарлалт тавихаас зайлсхийхийг” уриалжээ.


Тэрбээр хэлэхдээ, “ДХБ-ын гишүүн 22 орон, бүс нутаг хүнсний экспортын хязгаарлалт, хоригийг хэрэгжүүлж байгаа бөгөөд улс орнууд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлэх арга замыг олох ёстой” гэв.


Мөн тэрбээр Украин улсад гацаад буй 25 сая тонн улаан буудайг тээвэрлэж, дэлхийн хүнсний хомсдолыг арилгахад чадах бүхнээрээ туслахыг бүхий л талуудад уриалсан байна.


Түүнчлэн дараагийн дэлхий дахиныг хамарсан тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөгжингүй орнууд олон улсын байгууллагуудад хангалттай хэмжээний санхүүжилт олгохыг уриалжээ.  

Related news