"Махимпекс", "Баянгол зочид буудал”, "Ариг гал"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өдөр
энгийн арилжаагаар 36 ХК-ийн 409,629 ширхэг
хувьцааг 125,346,018 төгрөгөөр арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Махимпекс"
(MMX+4.37%), "Баянгол зочид буудал" (BNG+3.16%) болон "Ариг
гал" (EER+3.15%) ХК-ийн хувьцааны
ханш хамгийн их өссөн бол
"Бүтээлч үйлс" (BLC-13.04%), "Ремикон" (RMC-8.69%) болон "Улсын их дэлгүүр"
(UID-7.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,514 ширхэг нэгж эрхийг 6,623,412 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн
арилжаагаар 10 ширхэг
үнэт цаасыг 3,120,500 төгрөгөөр тус тус арилжсан байна.
ТOП-20 индекс -1.32 хувиар
буурч, 34,151.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,943,843,197,180 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.