Хятад улс бизнес эрхлэгчдийн өрийн дарамтыг 21 тэрбум ам.доллараар бууруулна

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2022-05-24 10:27:13

БЭЭЖИН. /Bloomberg/. БНХАУ-ын эрх баригчид “COVID-19” цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтаас учирсан алдагдлын нөхөн төлбөрт 140 тэрбум юань буюу 21 тэрбум гаруй ам.долларын татварын хөнгөлөлтийг бизнес эрхлэгчдэд санал болгоно гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, эдгээр арга хэмжээнд компаниудад татварын нэмэлт хөнгөлөлт үзүүлэх, автомашин худалдан авах татварыг 60 тэрбум юаниар (1 тэрбум орчим ам.доллар) бууруулах зэрэг багтсан байна.


Хятадын удирдлага мөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг он дуустал хойшлуулах хугацааг сунгаж, энэ арга хэмжээг илүү олон салбарт өргөжүүлэхээр төлөвлөжээ.


Өнгөрсөн долоо хоногт Шанхай хотын эрх баригчид хоёр сар шахам үргэлжилсэн хөл хорионы дараа халдварын шинэ тохиолдлын тоог тэг түвшинд хүргэж чадсан гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч засгийн газар хүчин чармайлтаа сулруулахгүй байж, тус хотод “COVID-19”-ийн тархалтыг бүрэн ялах хүртэл ковидыг "тэглэх" бодлогыг хатуу баримтлахыг зорьж байна. Батлагдсан төлөвлөгөөний дагуу Шанхай хотын хэвийн амьдрал зургаадугаар сарын эцэс гэхэд сэргэх ёстой. 

Related news