Засаг дарга хэлтэс, агентлагуудын ажилтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-04 11:25:36

Ерөнхий сайд батламжилснаар Зоригтбаатарын Батзориг Булган аймгийн Засаг даргын албыг хашиж эхэлсэн.

Тэрээр энэ долоо хоногийн турш хэлтэс, агентлагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, дулаан цэвэр бохирын асуудлыг хариуцдаг "Булган мээж" ОНӨХХК, Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын албаны ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр тэрээр албан хаагчдын санал гомдол, тэдэнд  тулгамдаж буй асуудлуудыг сонсож, үүнийг мөрийн хөтөлбөртөө тусган шийдэхээ илэрхийлэв. Хэлтэс агентлагуудын үйл ажиллагаатай танилцах ажил үргэлжилж байна.

П.Батням

Related news