Олон улсын соёлын “Spotlight International Arts” өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-04-29 16:00:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол арт галерейгаас санаачлан хүүхэд багачуудад зориулсан “Spotlight International Arts” олон улсын соёлын үйл ажиллагааг 5 дугаар сарын 1-нд зохион байгуулна.


Энэ үеэр Монгол-Эсгий урлал, АНУ-Хаврыг угтсан цаасан урлал, Чех-Хаврын баярын өндөг будах,  БНСУ-Үндэсний малгай, толгойн чимэглэл хийх, Тайвань-Хаврын баярын цаасан урлал, хайчилбар,  Франц- цаасан урлал, будаг, Австрали-Цэгэн зураг зэрэг улс бүр өөрийн онцлогийг харуулсан булан ажиллуулах юм.


Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр Монгол, АНУ, Австрали, Чех, БНСУ, Франц болон Тайванийн соёл, урлагийн булангаар зочлон олон сонирхолтой бүтээлүүдийг хүүхэд багачууд өөрийн гараар урлан хамтдаа мартагдашгүй дурсамж үлдээх боломжтой.

Хамтран зохион байгуулагчаар Mongolian Cultural Council ажиллаж байна. Өдөрлөг үнэ төлбөргүй болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Related news