"Монгол нэхмэл", "Эрчим баян өлгий", "Монгол базальт" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-15 18:29:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 30 ХК-ийн 478,010 ширхэг хувьцааг 185.6 төгрөгөөр арилжив. 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол нэхмэл" (MNH+12.5%), "Эрчим баян өлгий" (BOE+7.41%) болон "Монгол базальт" (MBW 5.62%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Авто импекс (AOI-14.45%), "Булган ундрага" (BUN-4.54%) болон "Улсын их дэлгүүр" (UID-3.03%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,270 ширхэг нэгж эрхийг 6.9 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 207 ширхэг үнэт цаасыг 20,700 ам.доллароор тус тус арилжив.

ТOП-20 индекс 0.95 хувиар буурч, 37495.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,128,731,257,331 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Related news