Могод суманд бага хэмжээний газар хөдлөлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Могод суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Долдугаар сарын 27-28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Могод сумаас урд зүгт 25 км зайд болсон байна. Газар хөдлөлтийн төв уртраг 48.0469, өргөрөг 103.0377 - т байсан бол хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болсныг 14 хоногийн дараа тодорхойлно хэмээн Булган аймгийн Газар хөдлөлтийн станциас мэдээллээ.
П.Батням