“Чингис Мастеркросс-2022” уралдаан энэ сарын 18-20-ны өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-15 16:29:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн засаг даргын захирамжаар худалдаа үйлчилгээний газар, караоке, баар, рестораны цагийн хязгаарыг шөнийн 03.00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. Гэхдээ энэ нь гурван өдөр л буюу гуравдугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд л мөрдөгдөх аж. Учир нь Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын Авто мастеруудын холбоотой хамтран “Чингис Мастеркросс-2022” уралдааныг дээрх өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс уг үйл ажиллагаатай холбогдуулан үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарыг шөнийн 03.00 цаг хүртэл ажиллаж болохоор тогтоожээ.

Related news