Байнгын хороодын хуралдааны дараа чуулган хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-22 17:19:07

УИХ-ын чуулганы хуралдааныг 17 цагаас товолсон ч байнгын хороодын хуралдааны дараа хуралдуулахаар боллоо.

Одоогоор Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүлээд буй.  

Тэдгээр 11 нэр дэвшигчийг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвартай, хуримтлуулсан туршлага өндөртэй, удирдан зохион байгуулах чадвар сайтай, ажил хэрэгч зан чанартай хэмээн тодорхойлсон.

Байнгын хорооны дэмжлэгийг авсан тохиолдолд сайд нарын асуудал чуулганы түвшинд хэлэлцэгдэнэ.

Б.Туул

 

 

 

Related news