Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урамшууллын аян зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЦахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдийн дунд урамшууллын аян зарлажээ.
Аян 9 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд УБЦТС ТӨХК-ийн бүх хэрэглэгч оролцох боломжтой аж. Цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгч өөрийн танилуудаа уг системд урьж бүртгүүлсэн тохиолдолд урьсан хэрэглэгч урамшууллын 1, ашигласан тохиолдолд 2 оноо авах байдлаар оролцох юм байна. Урамшуулал авч эхлэх босго оноо 30 байх бөгөөд босго оноогоо давсан хэрэглэгчийн 1 оноог 500 төгрөг, 2 оноог 1000 төгрөгөөр тооцно гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ. Оролцогчдын цуглуулсан оноонд тохирох мөнгөн урамшууллыг аянд хамрагдах сар бүрийн 20-нд тооцож, 23-ны өдрийн дотор http://my.tog.mn/ -д бүртгүүлсэн данс руу нь шилжүүлж, олгох аж.