Цус, цусан бүтээгдэхүүний 7-10 хоногийн нөөцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цусны салбар төв өнгөрсөн онд 500 орчим донороос цус цуглуулж, нийт 280 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Тус төв нь 9 төрлийн
цус, цусан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагыг
цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж ирсэн. Одоо 7-10 хоногийн нөөцтэй байгаа аж.
Цус сэлбэлт
судлалын үндэсний төвийн санаачилгаар сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр”
тохиодог. Энэхүү өдрийн үйл ажиллагааг дэмжиж, өчигдөр 10 орчим донор цусаа бэлэглэж, 30 хүнд
амьдрал бэлэглэжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day