Сүүлийн долоо хоногт таван иргэн халдвар авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан
11631 хүн бүртгэгдсэн байна. Халдвар авсан иргэдийн 99,5 хувь буюу 11581 хүн эдгэрчээ.
Сүүлийн долоо хоногт таван иргэн халдвар авсан нь батлагдсан байна. Нас баралт
34 бүртгэгджээ.
-Коронавирусний халдварын эх үүсвэрийн 20,0 хувь тодорхойгүй байгаа нь анхаарал
татаж байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс тодорхойгүй шалтгаанаар коронавирусний
халдвараар өвчилж байгаа хүмүүсийн хувьд омикрон зэрэг бусад вирусний хэлбэрээр
өвчилж байгаа эсэхэд онцгой анхаарахыг зөвлөж байгаа. Эмнэл зүйн хувьд 87,5 хувь
нь хөнгөн хэлбэртэй байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа
мэдээллээ.
Коронавирусний
халдварын тохиолдлыг 10,0 мянган хүн амд харьцуулснаар үзвэл Бүрэгхангай, Дашинчилэн,
Рашаант суманд хамгийн их байгаа аж.