Дэлгэрэх сум төвлөрсөн халаалтын системд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-01 12:08:09

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум төвлөрсөн халаалтын системд холбогдлоо.

Сумын иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох ажлыг орон нутгийн төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Чандмань-Илч” ОНӨХХК  гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.

Төвлөрсөн халаалтад холбосноор олон уурын зуухнууд ажиллахаа больж, агаарын бохирдлыг бууруулах, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдлээ гэж албаныхан мэдээлэв.Төвлөрсөн халаалтын зуухны ашиглалт үйлчилгээг “Чандмань Илч” ОНӨХХК-ийн салбар хариуцан ажиллахаар боллоо.


Related news