Энэ сарын 15-16-нд төрийн албаны шалгалт авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-13 14:43:31

Увс /МОНЦАМЭ/. Төрийн албаны шалгалт өгөхөөр аймгийн хэмжээнд 249 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд авах аж. Эдгээр хүмүүс шалгалтын хуваариа Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайтаас харж, баталгаажуулалтын хуудсаа хэвлэж авна.

Шалгалт үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд Ерөнхий мэдлэгийн шалгалт 60 минут үргэлжилж, үүнд 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн монгол хэл, бичгийн шалгалтад орох эрх үүсэх аж. Монгол хэл бичгийн шалгалт 30 оноотой босго нь 20, дүн шинжилгээний шалгалт 15 оноотой босго нь 10 оноо байна.

Иргэд шалгалтын цагийн хуваарийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт ирэх ба цагаасаа 30 минутын өмнө ирж танхимдаа орсон байх ёстой аж. Хэрвээ цагаасаа хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй. Шалгуулагчид баталгаажуулалтын хуудас дээрх цагийг орон нутгийн цагаар тооцох ёстой юм. 

Related news