Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын цахим зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-10 19:43:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, суралцагчдын цахим зөвлөгөөн боллоо.

Аймгийн хэмжээнд 192 өвлөн уламжлагч, суралцагч бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний 124 нь цахим зөвлөгөөнд оролцсон байна. Монгол Улсын биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд долоон ай, 279 өв бүртгэлтэй байдаг аж. Тус аймгийн хувьд зургаан айд хамаарах соёлын биет бус өвөөр төлөөллийн бүртгэлтэй байна. Энэ удаагийн зөвлөгөөн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид цаашид өвийг өвлүүлэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацыг нэвтрүүлэх талаар арга туршлагаа солилцсон чухал ач холбогдолтой боллоо гэж аймгийн Соёлын хэлтэс мэдээллээ.

Зөвлөгөөний үеэр соёлын өвлөн уламжлагчдад аймгийн Засаг даргын талархал гардуулж хүндэтгэл үзүүлсэн байна.

Related news