“Учиртай гурван толгой” дуурь өнөөдөр Чингисийн талбайд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-10 09:01:08

Монголын дуурийн урлагийн хөшгийг анх нээн тайзнаа 80 гаруй жил эгшиглэж байгаа сонгодог урлагийн сор болсон бүтээл нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурь өнөөдөр 21.30 цагт Чингисийн талбайд үнэ төлбөргүй эгшиглэнэ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлчүүдэд наадмын бэлэг болон эгшиглэх энэхүү сонгодог бүтээлийг УДЭТ болон Нийслэлийн Соёл Урлагийн Газраас хоёр дахь жилдээ тоглож буй юм.

Гол дүрийн сонгон шалгаруулалтад 16 хүн өрсөлдсөнөөс Юндэнд МУСТА, УДБЭТ-ын годлол дуучин Э.Бумхүү , Нансалмаад Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд С.Бат-Эрдэнэ тоглох болсон. Чингисийн талбайд болох уг тоглолтод 300 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм.

Дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, гадаа талбай дахь тоглолтын найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ, ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар, туслах найруулагчаар УГЗ Е.Сарантуяа, Б.Цэрэндаваа, ерөнхий продюссерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, продюссерээр НСУГ-ын дарга Б.Батцэнгэл нар тус тус ажиллаж байна.

Ч.Ариунболд

Related news