Төрийн албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийн түвшинд үнэлэлт өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн
албаны зөвлөлийн ажлын хэсэг ирж ажиллалаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хороо болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу ирж ажилласан байна.
Ажлын хэсэг аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба Засаг даргын Тамгын
газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах зорилгоор гурван өдөр ажилласан. Түүнчлэн
аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, төрийн
байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн ажилтай танилцаж заавар зөвлөгөө өгсөн
байгаа. Энэ үеэр аймгийн ИТХ, ЗДТГ, хэлтэс, агентлагийн удирдлагууд, 24 сумын
удирдлага, ёс зүйн зөвлөлтэй цахим уулзалт, сургалтыг зохион байгуулж, төрийн
жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох болон хүний нөөцийн үйл
ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн. Цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг
тодорхойлж, төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд иргэдээс
судалгаа авлаа. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчдын хууль, эрх зүйн
мэдлэгийн түвшинд үнэлэлт өгөх зорилгоор тестийн шалгалт авч, мэргэшил, арга
зүйн удирдлагаар хангалаа. Энэ үеэр төрийн албан хаагчдын санал хүсэлтийг нь
сонссон гэв.