Тоорой модыг нутагшуулан тарьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт анх удаа
тоорой модыг нутагшуулан тарьж байна. Энэ ажлыг Ховд
аймгийн Манхан сумын харьяат С.Батмөнх,
ах дүүгийнхээ хамтаар санаачилж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.
Тус модыг Манхан сумын Зэрэг гол багийн нутаг “Тооройн элс” гэх газарт
тарьж, ургуулж байгаа юм.
Иргэн С.Батмөнх
хэлэхдээ, “Нутгийн өвөрмөц тогтоц бүхий элсэрхэг газрыг хамгаалах, цөлжилтийг
бууруулах, элсний нүүдлийг багасгах зорилгоор энэхүү ажлыг хийж байгаа. Анх 2019 онд Өмнөговь аймгаас 25 ширхэг
тоорой мод авч ирж тарьсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 22 ширхэг нь
ургаж байгаа бөгөөд хамгийн өндөр нь 2 мeтр байна” гэв.
Мөн 2022 онд 450 ширхэг тоорой мод авч, тус газарт нутагшуулан тарих замаар “Тооройн төгөл” бий болгохоор төлөвлөсөн аж.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days