Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Сарын 3-нд баруун
аймгуудын нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв,
говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, 4-нөөс ихэнх
нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 11 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим
газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар
баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас
орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 03-07 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
3-нд баруун аймгуудын
нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд
баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн
зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн
аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газар,
зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд
баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар,
6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг
давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Related news

