ӨНӨӨДӨР: “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-29 07:52:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болох үйл явдлын тойм:


09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Даян дэлхийн ногоон хөгжил”-ийн байгууллага хамтран “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн зохион байгуулна.

 

09.30 цагт: МҮХАҮТ-д "Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 70111545, 11-324620.


10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын байнгын хороод хуралдана. 

 

10.00 цагт: Тавантолгой түлш ХХК сайжруулсан түлшний нөөцгүй боллоо гэх ташаа мэдээлэл гарах болсонтой холбогдуулан нийслэлд байгаа нөөцийн агуулахуудаа хэвлэл мэдээллийнхэнд үзүүлнэ. Утас: 8802-8646.


11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Монголын өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчөө хамгаалаагүй талаар мэдээлнэ.


12.00 цагт: Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг эсэргүүцэж Ан амьтныг хамгаалах ТББ-уудаас мэдээлнэ.


12.30 цагт: Үндсэн хуулийн дугуйлан төсөл засаг захиргааны нэгж бүрд хэрэгжихээр болсон талаар Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлнэ.

 

14:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд ХЭҮК, “Эмнести Интернэшнл” олон улсын байгуулдага, MCIR-Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, Оюутолгойн хяналт ТББ-тай хамтран зохион байгуулсан “Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон-2022” уралдааны шилдгүүдийг тодруулна.


14:00 цагт: ГХЯ-нд "Зар сурталчилгааны нөлөөлөл-нийгэм" хэлэлцүүлэг болно. Утас: 9916-9084.

 

Related news