Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас
орж, 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг
хүйтэрнэ.
2021 оны 10 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад
нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас
орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын
нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10
метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундед 12-14
метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм,
говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад
нутгаар 8-13 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш
эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж
секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
10 сарын 29-нөөс 11 сарын 02 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
29-нд Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30-нд зүүн
аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын
1-нд баруун аймгуудын нутгийн зарим газрар болон төвийн аймгуудын нутгийн
баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд
Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд зарим газраар секундэд 13-15 метр
хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага
зэрэг хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө
11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс
нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14
хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан
байна.