Булганд халаалт өгөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 13:44:22

Булган аймгийн Булган сумын Эрүүл мэндийн газрын хажуугаас Булган зочид буудал хүртэлх 200 метр газрыг орвонгоор нь эргүүлсэн байгаа. Энэ нь халаалтын шугамыг сайжруулж байгаа ажил гэдгийг өмнө мэдээлсэн.

625.8 сая төгрөгийн төсөвт хөрөнгөөр хийгдэж байгаа энэхүү ажлыг Булган аймагт усан спорт сургалтын төвийг барьж байгаа “Цагаан зуун” ХХК өөрийн хөрөнгөөр хийж байгаа. Харин аймаг дараа жил улстай хамтран төлж барагдуулна. Энэхүү дулааны шугамыг сайжруулан шинэчилснээр цагдаагийн албан хаагчдын байр, эрүүл мэндийн газар, 22–р байр, спортын сургууль зэрэг газруудын халах чанар сайжрах юм байна. Харин үе үе хүйтэн бороо, цас орж байгаа энэ үед халаалтгүй газар ажиллаж амьдарч байгаадаа иргэд бухимдаж хэл ам хийсээр байна. 2015 оны 10 сарын 15 гэхэд бүрэн халж эхлэх төлөвлөгөөтэй ажил  үргэлжилж байна.

П.Батням

 

Related news
Comments