“Хурд” хамтлаг наадмаар АНУ-д аялан тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-07 16:35:37

Монголын рок попын "Хурд" хамтлагийн залуус Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Америкт суугаа Монголчууддаа "Монголоороо гоёдог" тоглолтоо хүргэхээр боллоо.

Мөн "Чоно" хамтлагийн дуучин Д.Дэрмээ энэхүү тоглолтод оролцож хит болсон дуунуудаасаа дуулах юм.

Тус тоглолт Чикаго хотноо энэ сарын 9-нд, Вашингтон ДС хотод энэ сарын 10-нд тус тус болно. Бусад хотын хуваарь удахгүй тодорхой болох юм.

Тоглолтын үеэр хувийн бартендерын үйлчилгээ, тоглолтын дараа "Хурд" хамтлагийнхантай тусгай өрөөнд уулзах, зураг татуулах, гарын үсэг авах, тоглолтыг тусгаарласан "VIP LOUNGE"-д сууж үзэх хүсэлтэй хүмүүсээс урьдчилсан захиалга авч байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг 312-420-3635, 773-996-4483, 708-928-0086 утаснаас лавлах боломжтой.

Ж.Болор

Related news