Чингисийн талбайд нэгдсэн бэлтгэлийн шөнийн парад болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2016-07-07 09:01:08

Чингисийн талбайд Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын цэргийн албан хаагчдын нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөөдөр үүрийн 04 цагт хийв.

"Монгол Улсын далбаа"-ны өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд 8 дахь жилдээ тэмдэглэх уг баярт зориулан 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ базаажээ. Энэ жагсаалд  Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцох юм.

Энэ сарын 9-ний 04 цагт "Монгол Улсын далбаа"-ны өдрийн ёслолын жагсаалын бэлтгэл болох шөнийн парадыг дахин үргэлжлүүлж хийнэ.

Д.Өлзий

Related news