Гучин таван мянга орчим толгой мал зах зээлд борлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Ирэх өвлөөс урьтаж Дорноговь аймгийн малчид 15978 адуу, 4174 тэмээ, 14572 үхэр, 184200 хонь, 137028 ямаа нийт 355952 толгой малыг хүнсэнд хэрэглэх болон зах зээлд борлуулах урьдчилсан судалгаа гарсныг аймгийнг ХХААГ-аас мэдээлэв.
Харин энэ оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэл
Улаанбаатар хот руу 229786 тонн мах, 24195 толгой мал зах зээлд борлуулсан
байна.