Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Хур
тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм
дулаан байна.
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Урд шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан
хэмжээний нойтон цас орсон бөгөөд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи
шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 10 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн
хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос
секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг,
Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2021 оны 10 дугаар сарын 04-08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн
хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун
аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун
болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга
шуурна. Салхи 6, 7-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч
ширүүсч, шороон шуурга шуурна. 5-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 10
сарын 7-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.