Он гарсаар зам тээврийн ослоор 5 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-05 01:02:11

Хөвсгөл аймагт оны эхний 6 сарын байдлаар осол гэмтлийн өвчлөл 556 хэрэг бүртгэгдсэний 149 нь зам тээврийн осол бөгөөд 5 хүн зам тээврийн ослоор нас баржээ.

Согтуугаар машин жолоодож хөдөлгөөнд оролцох, мөн иргэдийн болгоомжгүй үйлдлээс ихэвчлэн осол гардаг байна. Ослын дуудлага өнгөрсөн жил 185 байсан бол 2016 оны эхний хагас жилд 250 болж 65-аар өсчээ. Ялангуяа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш урин дулааны улиралд ослын дуудлага эрс нэмэгддэг байна. Аймгийн хэмжээнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын  хэрэг 61 бүртгэгдснээс 10 буюу 12,1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ.        

                                                                                  Б.Гантуяа  

Related news