Их, дээд сургуулиудад элсэхээр 1411 сурагч хуваарь сонголт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил ЭЕШ-д 1434 шалгуулагч бүртгүүлснээс 1411 нь шалгалтад орсон.
Давхардсан тоогоор 5387 шалгуулагч бүртгүүлснээс 97,3 хувь нь буюу 5243 сурагч хамарчээ. “Аймаг, орон нутгаас Монголын “Их Дээд Сургуулиудын Консерциум”-ын гишүүн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хуваарийн бүртгэл, ур чадварын шалгалтын бүртгэл энэ сарын 4-нд болсон бол, ур чадварын шалгалт, онооны жагсаалтыг нь 5-нд гаргаж, хуваарь сонголт 6-8-ны өдөр” гэж аймгийн Боловсрол, Соёлын газрын СХШҮ-ний мэргэжилтэн Д.Соёлмаа ярив.
Б.Норовсамбуу