Урьдчилгаа төлбөргүйээр 150 трактор зээлээр олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-02 13:51:40

ХААЯ-наас Дархан-Уул аймагт хуваарлигдсан бага оврын 150 тракторыг тус аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас тариалан эрхлэгчдэд тараав.

Газар тариалангийн зориулалтаар ХААЯ-ны сайд, аймгийн Засаг даргын хамтын ажиллагааны гэрээний дагуу газар тариалан болон мал аж ахуй эрхлэгчдэд урьдчилгаа төлбөргүйгээр зээлээр трактор олгох ажлыг зохион байгууллаа. Манай аймгийн хэмжээнд нийт 150 трактор ирэхээр батлагдсан. Гэрээний хувьд ямар ч урьдчилгаа төлөхгүй  бөгөөд сүүлийн 4 жилд багтаж төлж дуусгахаар гэрээ байгуулж нийт төлбөр болох 5 сая төгрөгийг 4 жилд хувааж төлөхөөр гэрээ байгуулав. Энэ нь хадлан тэжээл бэлтгэхэд малчдын агро техникийн хамгамжийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэгт тустай. Эдгээр 150 тракторыг хэрхэн яаж олгох тухай аймгийн Засаг даргын захирамж гарч хуваарь гарсны дагуу Хонгор суманд 50, Орхон, Шарын гол суманд тус бүр 30 трактор өгсөн бол үлдсэнийг нь Дархан суманд олголоо хэмээн Аймгийн газар тариалан хариуцсан Ерөнхий агрономи н.Нэмэхбаяр мэдээлэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news