Паралимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 200 давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /NHK/.
Токиогийн Паралимпын наадамтай
холбоотой 22 хүнээс халдвар илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 200 давлаа гэж
тус наадмыг зохион байгуулагчид бямба гарагт мэдээллээ.
Шинээр халдвар
илэрсэн хүмүүсийн дунд хилийн чанадаас ирсэн дөрвөн хүн байжээ. Тэдний гурав нь
наадамтай холбоотой төлөөлөгч бол нэг нь гэрээт ажилтан юм.
Харин шинжилгээний хариу нь эерэг гарсан бусад 18
хүн нь Японы иргэд бөгөөд 13 нь гэрээт ажилтан, хоёр нь наадамтай холбоотой
төлөөлөгч, гурав нь сайн дурын ажилтнууд байна.
Зохион
байгуулагчдын мэдээлснээр, халдвар илэрсэн 22 хүний хэн нь ч тамирчдын хотхонд
байрлаагүй байжээ. Эдгээр тохиолдлыг оруулснаар Паралимпын наадамтай холбоотой
халдварын тохиолдлын тоо 219-т хүрсэн байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days