Олон улсын II Жемборид оролцох хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-30 15:09:21

Булган аймгийн ХГБХХ-т Олон улсын "Найрамдал" зуслангийн Олон улсын 2 дугаар Жемборид д оролцох хүүхдүүдийг бүртгэж эхэллээ.

Тус үйл ажиллагаа нь Сурагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорилгоор 7 сарын 25 - аас 8 сарын 1 - ний дотор зохион байгуулагдаж байгаа юм байна. 1 аймгаас 5 салаа буюу 50 хүүхэд, 5 багшийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Цугларалтад хамрагдахын хүсэж буй хүүхдүүд SCOUT.MN хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авхаас гадна Булган аймгийн ХГБХХ - ийн байрнаас ирж мэдээлэл авч болох аж.

Булган аймагт хүүхдийн "Жаргалант" зуслан ажилладаг байр нь олон жилийн насжилттай тул амрагч хүүхдүүдийг хүлээн авах боломжгүй гэсэн МХГ, ОБГ - ын дүгнэлт гарч, үйл ажиллгаа явуулахаа болиод 2 жилийн нүүрийг үзэж байгаа юм.

                                                                                                                                         П.Батням

Related news