Хятадын зүүн нутагт анхааруулгын хөх түвшин зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Цаг уурын газар зүүн болон зүүн хойд нутгийн зарим хэсгээр ширүүн аадар бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан анхааруулгын хөх түвшин зарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ.
Тодруулбал, Ляонин, Жянсу мужийн зарим хэсгээр орон нутгийн цагаар өнөө өглөөний 8 цагаас маргааш өглөөний 8 цаг хүртэл хүчтэй аадар бороо орж, зарим бүс нутагт 120 мм хүртэл хур тунадас унах төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан Үндэсний цаг уурын хүрээлэн үер усны аюулаас сэрэмжлэхийг орон нутгийн эрх баригчдад зөвлөж, сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ авахыг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад сануулжээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days