Жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарах хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-18 15:17:03

Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлын улмаас буураад байгаа Монголын хамгийн том боомт Замын-Үүдээр нэвтрэх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас анхаарч байна.

Гэвч улс хоорондын ачаа тээвэрт тулгарч буй хүндрэл бэрхшээлийн нэг нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, бараа татан авч буй ачаатай тээврийн хэрэгсэл эвдэрч,  доголдол гарсан тохиолдол нийтлэг гарч байгаа аж.

Энэ нь гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар Замын-Үүдийн Авто тээврийн төвөөс мэдээлэв. Тиймээс жолооч нар хүнд даацын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд сайтар анхаарахыг албаныхан сануулав.

Related news