Хамгийн эрэлттэй мэргэжилд төмөр зам, газрын тосны мэргэжил багтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар тус аймагт ойрын таван жилд 8414 ажлын байр шинээр бий болох бөгөөд хамгийн эрэлттэй мэргэжлээр төмөр зам болон барилгын салбарын мэргэжил багтжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байгаа тул энэхүү томоохон мега төслүүдэд ажиллах боловсон хүчнийг зайлшгүй бэлтгэх шаардлага гарсан талаар албаныхан тодотгосон юм.
Тиймээс аймгийн МСҮТ-д 2019 оноос төмөр замын таван ангийг нээж оюутан
залуусыг сургаж байна. Мөн 2021 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар
аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийг Политехник коллеж болгон өргөжүүлснээр дипломын боловсролтой
мэргэжилтэй ажилтныг орон нутагтаа бэлтгэх боломжтой болжээ.