Луу, бич жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 8. Ням
гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр”
хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 30. Адъяа
гараг. Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар хулгана өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 18 минутад
жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр
элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг
тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.
Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй
газарт очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич,
тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна
хэмээжээ.