Азийн цомын АШТ-д Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны эмэгтэйчүүдийн 2022 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх нийт 28 багийн хооронд сугалаа өчигдөр явагдсан талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.
Тус тэмцээний эрхийг одоогоор Энэтхэг
/зохион байгуулагч/, Япон , Австрали, БНХАУ-ын шигшээ багууд аваад байгаа.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг урьдчилсан шатны “Е” хэсэгт БНСУ болон Узбекистан улсын шигшээ багуудтай нэг хэсэгт орлоо. АХБХ-ны эмэгтэйчүүдийн Азийн цомын АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 2021 оны 9 дүгээр сарын 13- 25-нд явагдах юм байна.