Эрүүл мэндийн байгууллагуудад гамшиг осолд хүргэж болзошгүй зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-23 00:43:06

ОБЕГ-ын дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагчийн баталсан нэгдсэн хуваарь, удирдамжийн хүрээнд Дархан-Уул аймгийн ОБГ-аас эрхлэн тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад шалгалдт хийжээ.

Уг шалгалтыг “Гамшгаас хамгаалах тухай”,” Галын аюулгүй байдлын тухай”, “Барилгын тухай”, “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал”, “Барилга, байгууламжийн зураг төслийн галын аюулгүйн норм”, “Барилга, байгууламжийн галын аюулгүй байдал Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер”, “Цахилгаан техникийн ажил”, “Барилга, байгууламжийн гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл”, “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” зэрэг стандарт, техникийн нормативуудыг үндэслэн хийсэн тухай холбогдох албанаас мэдээллээ.

Шалгалтад тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Цанид” уламжлалт анагаах ухааны эмнэлэг, “Нүүдэлчин” эмнэлэг, “Оточ-Манал” уламжлалт эмнэлэг зэрэг төлөвлөгөөт дөрвөн байгууллага хамрагдсанаас гал түймэр, гамшиг ослын аюулд хүргэж болзошгүй зөрчил 36-г илрүүлж зөрчлийг арилгуулахаар хугацаат үүрэг даалгаврыг тухайн байгууллагуудад өглөө гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news